Германы бизнес эрхлэгчид уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, хөрөнгө оруулалт татах асуудлаар Ерөнхий сайдтай ярилцлаа

0


ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус улсын бизнесийн төлөөлөл бараалхлаа.

Уул уурхайн зөвлөгөө, олборлолтын DMT компани, хөрөнгө оруулалтын зөвлөгөө үйлчилгээний “Вийзэ” консалтинг компани, сэргээгдэх эрчим хүчий WPD компанийн удирдлагууд Ерөнхий сайдтай тус тус уулзлаа.

WPD компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд 120 мВт-ын салхин парк байгуулахаар ажиллаж байна. Ирэх оны гуравдугаар сард барилгын ажил нь эхлэх гэж буйг танилцуулж, Ерөнхий сайд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эдгээр уулзалтын үеэр Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, хөрөнгө оруулалт татах асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Германы бизнесийн төлөөлөлтэй уулзсан эдгээр уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг, Ерөнхий сайдын Ахлах зөвлөх А.Ариунзаяа нар оролцлоо.

“Эдийн засаг, бизнесийн чиглэлээр хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Герман улс бол автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч улсын нэг. Үүнтэй холбоотойгоор цахилгаан машин үйлдвэрлэх зэс, өнгөт металлын үйлдвэрлэлээр Монгол Улстай хамтарч ажиллах боломжууд нээгдэж байна гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Засгийн газар



Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x