“Маршал” тауны барилгаас өргүүр унаж дахин нэг хүн амиа алджээ

0



Маршал таун хотхоны барилгаас өргүүр унаж, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр Хан-Уул дүүрэг 17-р хороо Маршил таун хотхон дотор барилгын өргүүр унаж хоёр хүн унасан, нэг нь нас барсан гэх дуудлага өнөөдөр /2022.06.23/ 16.00 цагийн орчимд иржээ. Энэ дагуу  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын зургаан давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан Б эрэгтэй 37 настай, Э 35 настай эрэгтэй нар доош унажээ. Улмаар Б нь нас барж Э яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгджээ.

Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн  нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас кран унасан хэрэгтэй холбогдуулан дээрх хэрэгт ажлын хэсэг гарган шалгахаар боллоо.







2364 нийтлэл

0 сэтгэгдэл







Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x