“Мета” компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Ченд “Найрамдлын одон” гардууллаа – Цахим хөгжил харилцаа холбооны яам

0


ЦХХХ-ны сайд Н.Учрал Мета компанийн дата төвийг Буянт-Ухаа Инновацын төвд байгуулах боломжтойг дурдаад мөн дэлхийн 20 топ технологийн компаниудыг оффисоо нээхэд бүх талаар нээлттэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

“Мета” компанийн төлөөлөгчид цахим хөгжлийг дэмжих хууль эрхзүйн орчин сайжирч, салбарын яам байгуулан цахим хөгжилд онцгой анхаарч байгаа МУ-ын засгийн газрын бодлогыг сайшааж, цахим шилжилтэд шаардлагатай бусад төслүүд дээр хамтран ажиллах боломжтойг дурдаад хамтын ажиллагааны цар хүрээг бодитоор өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд Facebook хэрэглэгч Монгол иргэдийн эрх ашиг, цахим аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд 2019 оноос идэвхтэй хамтран ажилласан мөн “Тоон бичиг үсэг” номын санг 2020 онд МУ-д нээсэн, “Бид цахим иргэд” ОУ-ын төслийг МУ-д хэрэгжүүлж 1.000 орчим багш, 10.000 гаруй сурагчдад сургалт зохион байгуулсан, худал мэдээлэлтэй тэмцэх зорилгоор Монголын Баримт Шалгах Төвийг “Мета” компанийн гуравдагч бие даасан баримт шалгах төв болгосон гэх мэт амжилт ололтыг нь үнэлэн “Мета” компанийн бүс нутгийн захирал Ноён Жорж Ченд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал одон” олгосныг гардуулав.

Source link



Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x