МОНГОЛ, ТАЙЛАНДЫН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛОВ – “ДЭЭДСИЙН АМЬДРАЛ” цахим чөлөөт хэвлэл

0


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит 2022 оны 9 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

Айлчлалын үеэр “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулсан.

Мөн Монгол, Тайландын компаниуд хоорондын бизнес уулзалтыг оны 9 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид болон хоёр орны уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, эрүүл мэндийн чиглэлийн 30 гаруй аж ахуйн нэгж, компани оролцов.

Мөн Монгол Улсад нүүрс олборлолт (BANPU Public Company Limited), уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ (Akaliko Global), эрүүл мэнд (Бумрунград олон улсын эмнэлэг), нарны эрчим хүч (Enserv Group) зэрэг салбарт нийт 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн Тайландын аж ахуйн нэгж оролцож, үйл ажиллагааны чиглэлийнхээ талаар мэдээлэл, танилцуулга хийв.

Source link





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x