Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Азербайжан Улсын  Гадаад хэргийн сайдтай уулзав

0


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Жейхун Баярамов-тай уулзлаа.

Уулзалтаар Монгол, Азербайжан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг талууд цохон тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Хоёр талын харилцааны хүрээнд худалдааг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж, газрын тос, аж үйлдвэрийн чиглэлээр туршлага судлах, боловсон хүчин мэргэшүүлэх зэрэг асуудлаар мөн санал солилцлоо.

Source link





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x