“МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГАА 50 ЖИЛД” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

0


Монгол Улсын Гадаад харилцааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг  энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

 

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобaяши, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар үг хэлэв.

 

Монгол Улс Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ үед төр, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны тухайлбал, худалдаа, арилжаа, банк санхүү, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, зам тээвэр, боловсруулах үйлдвэрлэл зэрэг өргөн хүрээний асуудлаар ярилцаж, харилцан мэдээлэл солилцов.

 

Бага хурлын үеэр Монгол Улс, Япон Улсын хооронд 2016 онд Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр (EPA)  байгуулсан нь хоёр орны худалдааг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлснийг онцолж, цаашид хэлэлцээрийг хэрэгжилтэд түлхүү анхаарах хэрэгтэйг оролцогчид тэмдэглэв.

Source link





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x