Нийслэлийн нутаг дэвсгэрээс 52 тарвагыг нүүлгэн шилжүүлжээ

0


Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлснээр Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 52 бодгаль монгол тарвагыг барьж Багануур дүүргийн нутагт дэвсгэрт шилжүүлжээ.

Улмаар нутагшилтын байдлыг хянан тоо толгойн өсөлтөд мониторинг хийж байна.

Сүүлийн жилүүдэд суурьшил газрын бүс тэлж буйтай холбоотойгоор тарваганы тархац нутаг хумигдаж, идэш тэжээл хайн хотын бүс рүү орж ирэх тохиолдол их гарах болжээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн байгаль орчны газар БОАЖЯ-наас тархац нутаггүй болж буй монгол тарвагыг шилжүүлэн нутагшуулах зөвшөөрлийг авч Улаанбаатар хотын суурьшлын бүсэд тархац нутаггүй болсон монгол тарвагыг ийнхүү нүүлгэн шилжүүлсэн байна.

Ташрамд дурдахад, Нийслэлийн Байгаль орчны газар “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт туруутан амьтны нягтшил бүхий 3 байршил газарт 4 тонн хужир, 150 боодол өвс тавьж техникийн арга хэмжээ аваад байна.

Эх сурвалж





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x