Нээлттэй өгөгдлийн санг бий болгож нийгмийн олон талт үр ашгийг хүртэнэ – Цахим хөгжил харилцаа холбооны яам

0


Нээлттэй өгөгдөл бол дан ганц төрийн өгөгдлийн тухай асуудал биш цаашдаа бизнесүүд тодорхой өгөгдлөө нээлтэй болгох, иргэд өгөгдлөө нээлттэй ашиглуулах зэргээр хөгжих шаардлагатай. Цаашлаад нээлттэй өгөгдлүүдийг нэгтгэх замаар шинэ өгөгдөл гарган авах, өгөгдлийн ур чадварыг дээшлүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх зорилтууд бий.

Өгөгдлүүд нээлттэй болсноор бид тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэх, зөв гарц гаргалгаа олох боломжтой болох юм

ЦХХХ-ны сайд Н.Учрал сургалтыг нээж хэлсэн үгэндээ: Нээлттэй өгөгдлийн ашиглалт нь аливаа улс орны нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж, хөгжлийн чухал хөшүүрэг болдог. Монгол улс нээлттэй өгөгдлийг бий болгосноор дараах эерэг үр дүнгүүд гарна гэдгийг онцоллоо.

1. Төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Төрийн удирдлагын хэв маяг өөрчлөгдөж авлигыг бууруулж, ил тод байдлыг бүрдүүлнэ.

2. Төрийн нээлттэй өгөгдөл нь иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тодорхой асуудлаар түргэн шуурхай шийдвэр гаргаж, оновчтой зохицуулалт хийж төр иргэний хооронд харилцааны шинэ хэв маяг төлөвшүүлнэ.

3. Бизнес эрхэлж буй гарааны компани, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудаас олон талт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоно. Ингэснээр зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, инновацад суурилсан эдийн засгийн шинэ сектор бүрдүүлэх боломжийг нээнэ.

4. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, урт, дунд хугацааны хөгжлийн зорилтыг үнэн зөв бодитойгоор тодорхойлох, бодит дүн шинжилгээ хийх боломжийг олгоно.

Тиймээс ЦХХХ-ны яам, Үндэсний статистикийн хороо ажлын хэсэг байгуулж нээлттэй өгөгдлийг бий болгох ажилд хамтран ажиллана.

 



Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x