О.Батбаяр: 160 мянган төгрөгийн багцад шинжилгээ багтаж байгаа

0

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр иргэдээс үнэ төлбөргүй шинжилгээ авах чиглэлийг өрхийн эмнэлгүүдэд өгсөн гэлээ.

Тэрбээр “Шинжилгээг ХӨСҮТ дээр үнэгүй өгөх боломжтой байгаа. Өрхүүд 09:00-20:00 цаг хүртэл тусгай өрөө гаргаад шинжилгээ авч байгаа. Томуугаас ялгаж оношлох нь зүйтэй. Гэр бүлийн нэг гишүүн нь эерэг гарвал бусад нь ч 100 хувь халдвар авсан байх боломжйто. Заавал өрхөөсөө 160 мянган төгрөгийн багц авах шаардлага байхгүй, гэртээ дархлаагаа дэмжээд байж болно.

Зарим өрхүүд өөрсдөөсөө рапид тестийг гаргаад, үнэ төлбөргүй шинжилгээ хийж байна. Зарим өрхүүд дээр иргэд өөрсдөө тестээ авч ирээд, шинжилгээгээ өгч байна. 160 мянган төгрөгийн багцад шинжилгээг багтаах чиглэлийг өгсөн. Дельта давлагааны үеэс эхлэн ийнхүү чиглэл өгсөн” гэв.

Мөн Цагаан сарын баярын үеэр аль болох гэр, гэртээ тэмдэглэж, бага насны хүүхдүүдийг дагуулан айл хэсэхгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: Zarig.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x