Татварын орлогыг 13.9 их наяд төгрөгөөр тооцжээ

0

Засгийн газар ирэх оны төсвийн орлогыг 16.4 их наяд төгрөг байхаар тооцоод буй. Тодруулбал, гадаад худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогыг хэрэгжүүлж, татвар, гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлогыг энэ оны батлагдсан дүнгээс 2.7 их наяд төгрөг буюу 19.5 хувиар нэмэгдүүлэн 16.4 их наяд төгрөг байхаар тооцлоо. Үүнээс 643.4 тэрбум төгрөгийг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлнэ нэж тооцжээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагын дагуу тооцсон тэнцвэржүүлсэн нийт орлого 2022 онд 15.8 их наяд төгрөгт хүрэхээр байна. Үүний 88.4 хувь буюу 13.9 их наяд төгрөгийг татварын орлого, 11.6 хувь буюу 1.8 их наяд төгрөгийг татварын бус орлого бүрдүүлнэ.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x