УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д ажиллалаа

0


Photo


УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд М.Баярмагнай нар холбогдох албаны хүмүүсийн хамтаар “Дулааны IIIцахилгаан станц” ТӨХК-д өнөөдөр /2022.10.11/ ажиллалаа.


Станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлэх төслийн талбайд хийгдэх шаардлагатай зарим ажлын даалгаврыг холбогдох албаны хүмүүст хариуцуулсан. 250МВт хүчин чадалтай өргөтгөх төслийн түгээлт, дамжуулалтын оновчтой системийг нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллах үүрэгөглөө.


Мөн станцын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийгдэх ажлын төлөвлөгөө, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, ажилчдын нийгмийн хангамж болон бусад асуудлын талаар мэдээлэл сонсож, холбогдох үүрэг даалгаврыг өгч ажиллалаа. Үүнд:


  • Санхүү бүртгэлийн олон улсын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх

  • Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах /Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй болон хоолны зардлыг нэмэгдүүлэх/

  • Бүтцийн оновчтой шийдэл гаргаж танилцуулах

  • Үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж танилцуулах зэрэг багтсан юм.  


Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Эх сурвалж





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x