ХОТЫН ТӨВӨӨР ЗОРЧСОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ МӨНГӨ ТӨЛДӨГ БОЛНО

0
Өнгөрсөн баасан гарагт явагдсан НИТХ-аар Улаанбаатар хотын гол гудамжаар зорчсон хэмжээгээр нь нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс километр тутамд 15 төгрөг, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс километр тутамд 45 төгрөг төлөх зохицуулалтыг хэлэлцжээ. Энэ журам батлагдах нь тодорхой болсон, энэ долоо хоногтоо багтааж батлаад ирэх оны 1-р сарын 1-ээс хэрэгжүүлнэ гэдгийг албаныхан хэллээ.
Автомашины тухайн төлбөрийг жилээр тооцож “RFID” буюу радио давтамжаар илрүүлэн системийн тусламжтайгаар бүртгэх юм. Энэ системийг ашиглахын тулд тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг нэвтрүүлж Улаанбаатар хотын 168 уулзварт мэдрэгч байршуулах юм байна.
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x