Хөвсгөл аймагт “Хүнсний хувьсгал“ сэдэвт анхдугаар зөвлөгөөн боллоо

0


Хөвсгөл аймагт “Хүнсний хувьсгал“ сэдэвт анхдугаар зөвлөгөөн боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор “Хүнсний хувьсгал” анхдугаар зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, 22 сум, нэг тосгоны Засаг дарга, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, 180 гаруй иргэн оролцлоо.

Зөвлөгөөнөөр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа. Мөн Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, иргэдийн саналыг сонсов.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Зээлийн батлан даалтын сан зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зээлийн батлан даалтын сан, аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа.

Хөвсгөл аймагт 72 аж ахуйн нэгж, 600 орчим иргэн газар тариалан болон хүлэмжийн аж ахуй эрхэлж байна.

“Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд бүсчилсэн хэлбэрээр 21 аймагт зохион байгуулах юм.



Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x