ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг хуулийн хүрээнд бодлогоор дэмжин ажиллана – Цахим хөгжил харилцаа холбооны яам

0


ЦХХХ-ны сайд Г.Учрал: Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж, нийтэд ил тод болгох шаардлагатай 67 мэдээллийг шуурхай ил тод болгох, цаашид салбарын хуулиудыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллахыг чиглэл болгосон юм.

Мөн түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороог 5G технологи нэвтэрч байгаатай холбоотой радио давтамжийн зурвасыг үр ашигтай хуваарилах, дахин төлөвлөлт хийх, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжин ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай болон Шуудангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орж ажиллах, харилцаа холбооны сүлжээний дахин төлөвлөлт хийх, сүлжээний давхардлыг арилгах, тоон бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, ач холбогдлыг сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэйг дурдлаа.

Харилцаа холбооны зохицуулах хороо салбарын зохицуулалтыг хийж байгаа гол байгууллага тул бие даасан хараат бус ажиллахад, Засгийн газрын гишүүн, сайдын хувьд бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Source link



Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x