ЭЛЧИН САЙД Д.БАЯРХҮҮ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

0


Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч В.И.Норовт 2022 оны 8 дугаар 25-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Баярхүү Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчтэй уулзах үеэрээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, цаашид бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн тус улсад энэ оны 6 дугаар сард хийсэн айлчлал хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэж, айлчлалын үеэр тохирсон ажлуудын хэрэгжилтийн талаар ярилцав.

Узбекистаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч В.И.Норов Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргэж, хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлэв. Мөн Монгол, Узбекистаны ард түмэн түүх, соёлын гүн хэлхээ холбоотой болохыг тэмдэглэж, цаашид хоёр орны харилцааг улс төр, эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Source link





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x