ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЕЙ МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

0


Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Энэ удаагийн айлчлалаар Ерөнхий захирал О.Азулей ЮНЕСКО-д Хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО хоорондын 2022-2029 онд хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, холбогдох албан уулзалтуудыг хийнэ.

Мөн айлчлалын хүрээнд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хустайн нуруу байгалийн цогцолборт газар,  ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газартай танилцана. 

Source link





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x