“10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн нэгжид сул ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

0


Photo


СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


Монгол улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөнгөлттэй зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажилтныг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна.


Хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн-/1 хүн/


Тавигдах шаардлага


  • Санхүү, эдийн засаг, менежмент мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,

  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх /Гадаад хэлний мэдлэгийг нотлох IBT, IELTS-ийн өндөр оноотой бол давуу тал болно/

  • Хэрэглээний word, excel, project, accessзэрэг программуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх,

  • Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.


Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.


1.    Төрийн албан хаагчийн анкет                                                                                      


2.    Товч намтар                                                                                       


3.    Иргэний үнэмлэхийн хуулбар


4.    Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар


5.    Гадаад хэлний мэдлэгийг нотлох IBT, IELTS онооны хуудсыг хавсаргах


6.    Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хавсаргах/


  1. Ажил байдлын тодорхойлолт


Дээрх материалуудыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.


Хаяг: Эрчим хүчний яам, Засгийн газрын 14-р байр, 1 дүгээр давхар 108 тоот.


Утас: 51-267072, факс: 70043479

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x